Origin of Symbols




Peace
Бид өдөр тутам янз бүрийн тэмдэгтүүд хардаг. Хүн бүр ямар утгатайг нь мэдэх боловч яг хаанаас үүссэнийг нь сонирхож байгаагүй байх. Жишээлбэл, $ (доллар), “зогс” тэмдэг гэх мэт…



1. Энх тайван (☮)
Энх тайваны тэмдгийг 1958 онд Gerald Holtom зурж, түүний зохион байгуулсан цөмийн зэвсгийг эсэргүүцэх хөдөлгөөнд(Campaign for Nuclear Disarmament товчоор CND) ашигласан юм. Тэмдэг нь N ба D үсгүүдийг хольж үүссэн юм байна. (Гэхдээ би яаж ч хичээгээд олж харахгүй байна л да :P )
Peace
2. Доллар ($) ба Фунт стерлинг (£)
Та бидний сайн мэдэх долларын тэмдэгт Испани-Мексикийн песо-гоос гаралтай гэж үздэг. Испани доллар 18 зууны сүүлээр хойд Америкт түгээмэл хэрэглэгддэг байжээ. Эхний хувилбар нь Peso-гийн “ps” гэж тэмдэглэж байснаа яваандаа p хаягдаж “s” үлдсэн гэдэг бол нөгөө хувилбар нь 8-г тоог дундуур нь хувааснаас үүссэн гэдэг юм байна.
$
Тэгвэл Их Британийн фунт стерлинг нь L үсгээс гаралтай бөгөөд Ромын жингийн нэгж болох libra-гаас үүсэлтэй гэдэг юм байна.
3. Смайлик :)
1963 Harvey Ball смайлик-г анх State Mutual Life Assurance Company хэмээх даатгалын компанид зориулж зохиожээ. Ажилчдын сэтгэл санааг өргөх зорилгоор энэ дүрсийг товч, ханын самбар ширээн дээр байрлуулсан байна. Товч маш их алдартай болж, 1971 он гэхэд 50 сая ширхэг зарагдсан байна. Гэвч Harvey Ball үүнийг зохиосныхоо төлөө ердөө 45 ам.долларын шагнал авсан байна. Мөн тэрээр зохиогчийн эрхийг авах гэж бүртгүүлээгүй ба түүний хүү ч энэ шийдвэрт нь харамсаагүй гэжээ.
Smile
4. Анагаахын тэмдэг (☤)
Мод эсвэл таяг ороосон могой бол Анагаахын бэлэг тэмдэг билээ. Үүнийг Грекийн анагаахын бурхан Asklepios-с үүссэн гэж үздэг. Hygieia бол эрүүл мэндийн бурхан бөгөөд эм зүйн бэлэг тэмдэг болсон хундага ороосон могой байдаг билээ.
Medical
5. Улаан загалмай (+)
1859 онд Австри-Францын дайнд шархадсан болон үхэж байгаа цэргүүдэд тавьж буй анхаарал маш муу байгааг харсан Швецарийн бизнесмэн Jean-Henri Dunant дайнд өртөж буй хүмүүсийг анхаарах төвийг сахисан байгууллага байгуулахыг санаачилсан юм. Олон улсын улаан загалмай хөдөлгөөн 1863 оноос эхэлж, Женевийн конвенцын дагуу 1864 оноос эхэлж албан ёсоор дайны талбарт өртөгсдөд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилготой онцгой эрхтэй байгууллага болсон. Тэмдэг нь Швецарийн далбааг эсэргээр нь буюу цагаан дээр улаан нэмэх тэмдэг байхаар болжээ.
Red Cross
6. Цацраг туяа (☢)
Олон улсын цацраг туяаны тэмдэг 1946 оноос гарчээ. Эхлээд цэнхэр дэвсгэр дээр яагаан өнгөтэй байжээ. Дараа нь одоо хэрэглэгдэж байгаа өнгийг ашиглах болжээ.
Radiation
7. Biohazards тэмдэг (☣)
Энэхүү тэмдгийг 1966 онд гаргасан аюултай бүтээгдэхүүнд зориулж Dow Chemical зохион бүтээжээ.
Biohazard
8. Алх хадуур (☭)
Алх хадуур бол Оросын хувьсгалын үеэр гарч ирж коммунизмийн бэлэг тэмдэг болсон юм. Алх нь үйлдвэрийн ажилчдыг төлөөлж, хадуур нь тариаланчдыг төлөөж байгаа билээ.
Hammer and Sickle
9. Эрэгтэй-Эмэгтэй (♂-♀)
Хүйсийг төлөөлдөг тэмдэгт одон орон судлалаас үүсэлтэй бөгөөд ♂ бол Марс гаригийг төлөөлж, ♀ Сугар гаригийг төлөөлдөг юм байна. 1751 онд Carolus Linnaeus ургамалын хүйсийг ялгахын тулд анх ашиглажээ.
M & F
10. @
Энэ тэмдгийг бид “at” гэж дууддаг билээ. Өмнө нь санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг байгаад одоо и-мэйл зэрэг маш олон юманд хэрэглэх болсон билээ. Гарал үүслийг маш олон янзаар тайлбарладаг юм байна. “each at” гэсэн үгийг “e” үсгэн доторх жижиг “а” үсэг гэж тайлбарлаж болох юм. Хэрэглээ нь гэвэл “12 apples @ $1″ утгачилбал 1 доллараар 12 алим буюу “12 алим тус бүр 1 доллар” гэсэн хэллэг юм. Underwood Typewriter Company анх энэ тэмдэгтийг 1885 онд бичгийн машинд оруулжээ.
@
11. Зохиогчийн эрх (©)
Америкийн зохиогчийн эрхийн хуулиас гаралтай бөгөөд Copyright гэсэн үгний эхний үсэг билээ. Тэгвэл үүний дараа Copyleft гэсэн ойлголт гарч иржээ. Энэ нь хуулбарлаж ашиглахыг зөвшөөрнө гэсэн утгатай буюу ялангуяа компьютерийн програм, зураг болон бусад бүтээл дээр хэрэглэгддэг юм байна. Эсрэг харсан С үсгээр тэмдэглэнэ.
Copyright
12. Соль түлхүүр
Хөгжимд ноотны эхлэл болгож ашигладаг тэмдэгт нь clef буюу Францаар түлхүүр гэсэн үг юм байна. X-р зуунаас ашиглагдаж эхэлсэн ба эхлээд энгийн “g” үсэг байжээ.
Clef
13. Зүрх(Бундан) (♥)
Дэлхий даяараа ойлгодог хүлээн зөвшөөрдөг хайр, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг тэмдэгт анх Египетийн соёлоос улбаалж гарсан байна.
Peace

14. Зургаан өнцөгт (✡)
Еврей нарын бэлэг тэмдэг буюу “Давидын од”-г яг хэзээнээс үүссэнийг тодорхойлох аргагүй ч 12 зууны Karaite сударт тэмдэглэгдэн үлдсэн нь хамгийн эртнийх юм. Дэлхийн II-р дайын үед Гитлер Еврей нарыг ялгахын тулд энэ тэмдгийг хүчээр зүүлгэдэг байжээ.
Star of David
15. Хязгааргүй (∞)
Бид математикийн хичээл дээр хэрэглэдэг хэвтээ найм шиг дүрс хаанаас үүссэн нь тодорхойгүй ч хязгааргүйг төлөөлдөг билээ. Латинаар lemniscate буюу тууз гэсэн үгнээс гаралтай гэж үзэх нь элбэг байдаг юм байна.
Infinity
16. Олимпийн далбаа
Олимпийн тэмдэг нь 1913 онд зохиогдсон бөгөөд 5 эх газрыг төлөөлүүлж хийжээ. Цагирагуудын холбоос нь тэмцээний үеэрх ахан дүүсийн барилдлагыг дүрсэлсэн бол энэ 5 өнгөний аль нэг нь дэлхийн аль улсын далбаанд байдаг юм байна.
Olympic Rings
17. Хувь (%)
100 хэсэг юмны 1 гэсэн утгатай бөгөөд per cento гэсэн үг хувирсаар байгаад ийм тэмдэгт болсон гэж үздэг.
%
18. Арга билиг (☯)
Хятадаас гаралтай Yin ба Yang нь маш олон утгыг илэрхийлж болох бөгөөд хар цагаан, тэнгэр газар гэх мэт. Мөн Таоизмийн бэлэг тэмдэг, мөн энергийн эх үүсвэр гэсэн утгыг илэрхийлдэг.
Yin Yang
19. Асуултын тэмдэг (?)
Асуултын тэмдэг нь Латин quaestiō үгийн эхний “q” үсгийн хувьсал гэж үздэг юм байна.
Peace
20. Хас тэмдэг
Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн хас тэмдэг(swastika) хамгийн эртнийх нь Энэтхэгийн түүхэнд тэмдэглэгджээ. Буддизм, Хиндуизм, Жайнизм хэмээх шашны урсгалуудад илүүтэй ашиглагддаг ба Гитлер 1930 оноос Назистуудын бэлэг тэмдэг болгож ашигласан юм. Санскрит хэлээр азтай эсвэл сайн сайхан, өлзийтэй гэсэн утгатай юм байна.
Swastika


Responses

0 Respones to "Origin of Symbols"

Post a Comment

 

Categories

Popular Posts

Music
Return to top of page Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors