"Чингис хаан" ном финалд єрсєлдєж байна




"Чингис хаан" ном финалд єрсєлдєж байна



Эрдэмтэн Жак Уэтерфордын туурвисан "Єнєєгийн ертєнцийг vндэслэгч эзэн Чингис хаан" ном
Amazon.com-ын
оны шилдэг аудио ном шалгаруулах тэмцээнд оролцож байгаа. Хагас финалд Лаура Хилленбрандын "Мохошгvй" гэдэг бестселлер номтой єрсєлдєж ялалт байгуулан финалд vлдээд байна. Энэ даваанд ялбал 2011 оны дэлхийн хамгийн шилдэг номоор Монголын эзэнт гvрний тухай, Монголчуудын тухай ном шалгарах боломжтой болох юм. Уг ном нь "Нью-Йорк таймс" сонины бестселлер, Монголын "Интерном" их дэлгvvрийн 2009, 2010 оны Грандбvvк болж байжээ.


АНУ-ын Минносота мужийн Макалэстерийн коллежийн антропологийн профессор Жак Уэтерфорд нь овог аймгуудаар мэргэшсэн судлаач бєгєєд "Энэтхэгийн мєрнvvд", "Тєрєлх vндэс", "Чєлєєлєлт ба иргэншил", "Мєнгєний тvvх" зэрэг бvтээл туурвисан. Жак Уэтерфордын "Єнєєгийн ертєнцийг vндэслэгч Чингис хаан" ном нь Монгол овог аймгуудын уламжлал, дайн тулалдааны дундуур Чингис хаан хэрхэн єсч єндийсєн хийгээд монголчуудын иргэншлийн єрнєл хєгжлийн vнэн тvvхийг єгvvлдэг юм байна. Тvvхийг цоо шинээр харсан энэхvv бvтээл нь Чингис хааны урьд vзэгдээгvй тvvхийг єгvvлээд зогсохгvй орчин цагийн дэлхий ертєнц хэрхэн бий болсон талаар дахин эргэцvvлэхийг уншигчдад сануулсан бvтээл болжээ.



Одоогоор "Єнєєгийн ертєнцийг vндэслэгч эзэн Чингис хаан" ном 37,3 хувийн саналтайгаар ялагдаж явна. Та бvхэн саналаа єгч, эзэнт гvрний тvvхээ дэлхийд алдаршуулахад хувь нэмрээ оруулаарай. Энд дарж саналаа єгєєрэй.


Responses

0 Respones to ""Чингис хаан" ном финалд єрсєлдєж байна"

Post a Comment

 

Categories

Popular Posts

Music
Return to top of page Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors